Tuesday, December 7, 2010

МИНИЙ АМЬ АМЬДРАЛ

Миний ахын охин. Уянгаа одоо 5 настай. Энэ жил 1-р ангид орсон. Өөрөөсөө том цүнх үүрч, наснаасаа эрт сургуульд орж, жижигхэн биендээ баймгүй хэрсүү. Өвөө эмээгийн амьны ганц ач.

Thursday, December 2, 2010

ОЮУНЖАРГАЛАНД

Энэ бол миний хамгийн бага дүү. Тэр оюутан ... Ямар сурдаг болоо
Би эхээс 5-уулаа 2 ах 2 дүүтэй. Багадаа эгчтэй болохыг их хүсдэг байлаа. Яагаад ч юм энэ хүсэл минь биелж намайг өөрийн дүү шигээ хайрладаг ийм хөөрхөн хуурай эгчтэй болсон. Мөрөөдөл биелнээ гэж... Эгчийг маань Ариунтунгалаг гэдэг ажилсаг сайхан сэтгэлтэй энэ бүсгүй бол миний хамгийн ихээр хүндэлж явдаг хүн маань.

Wednesday, December 1, 2010

Хамгийн сайн ....

Та уулын оройд гацуур болж чадахгүй бол
Хөндийд нь бургас бол, гэхдээ
Голын хөндийн хамгийн том бургас нь чи байх ёстой....
Энэ амьдралыг далай гэж үзвэл
Бид бүгд ахмад болж чадахгүй учир
Бидний ихэнх нь далайчин болох болно
Энд хүн бүрт нэг юм бий
Энэ бол том жижиг ажлууд
Хийх ажил маань бидэнд хамгийн ойр дөхөж санагдсан нь юм
Зам болж чадахгүй бол жим бол
Нар болж чадахгүй бол од бол
Хожих юм уу хожигдоход их бага нь хамаагүй
Чи юу болж чадаж байна
Түүнийхээ хамгийн сайн нь болох ёстой...
Миний хайртай ээж. Энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь. Одоо Хан-Уул дүүргийн 26-р дунд сургуульд математикийн багш хийдэг. Бас миний ангийн багш.
Энэ наад талд зогсож байгаа хүн бол миний хайртай аав. Би гэрээсээ тусдаа амьдраад 3 жил болж байгаа болохоор аав маань намайг, би өөрөө аавыгаа маш их санаад одоохондоо хэцүү л байна. удахгүй гэртээ харина аав ээждээ очнодоо...
миний өвөөг Очир гэдэг өвөө маань аймаг, цэргийн заан цолтой, Төв аймгийн алдарт уяач, 6 хүүхдийн аав, 18 ач зээгийн өвөө. Хэдийгээр өнөөдөр өвөө маань байхгүй хэдий ч бид өвөөгөө үргэлж санаж хүндэлж явдаг. Хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, түшиг тулгуур болсон сайн хүн байсан.Ялангуяа ах бид 2 өвөө эмээгийн амины хүүхдүүд байлаа.