2010 онд хийж бүтээсэн ажлаа дүгнээд, өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлээс урам авч улам ихийг хийж бүхээх хүслээр дүүрэн байгаа гэдэгт тань найдаж байна.
Магадгүй өнгөрсөн онд танд таагүй зүйл ч тохиолдсон байж болно та түүнийгээ өнгөрсөн онд нь үлдээчих. Тэр болгоныг бодоод байвал хүнд ачаа үүрч яваатай адил ямар зүйл тохиолдсон тэр зүйлээ тэнд нь үлдээж сурах юм бол та илүү их аз жаргалтай урам зоригтой байх болно гэдэгт итгээрэй.
2011 онд хэн нэгэнд та найдах хэрэгггүй ганцхан өөртөө итгэж найд.
Яагаад гэвэл та бусад хүнээс илүүтэйгээр өөрөө өөртөө тусалж өөрөө өөрийгөө өмгөөлж хамгаалж, бас хөгжүүлж чадна. Хэн нэгэнд найдаад итгээд явбал та улам л хүчгүй, өөртөө итгэлгүй болно. Иймд та өөрөө хамгийн хүчтэй нь байж өөрөө өөрийнхөө гараар аз жаргалаа бүтээгээрэй.
ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.