Өнөөдөр манай нутагт бороо ороод, сэрүүхэн намрын урь орсон тэнгэр хангай ахиад дулаарахгүй юм шиг бүүдгэр хүйтэн өдөр байна. Хүний ааш авир өөрчлөгдөж солигддог шиг тэнгэр хангай ч зангаа харуулж байна.
Дорнодод ирээд 4 дэх намраа үзэх гэж байна. Хүнд өөрийн гэр бүл, багын найз нөхөд шиг үнэ цэнэтэй зүйл байдаггүй болтой. Хүмүүс наанаа инээж цаанаа худлаа муулж, хэнд ч хэрэггүй жүжиглэж байгаа нь заримдаа дургүй хүрмээр санагдах юм. зүгээр өөрийнхөө байгаагаар байж чадахаа байчихсан сонин зүйл амьдралын хэвшил нэгэнт нийгэмд тогтчихсон болтой. Хэн нэгэнд тал засна, өөрийг нь муулах вий гэсэндээ найзархаж долдигож гүйнэ. Ингэж амьдрахдаа ичдэггүй юмаа гэхэд ядардаггүй юм байхдаа. Хэнд ч хэрэггүй баг зүйж, өөрөө өөрийнхөө зохиосон жүжигт гол дүрээ бүтээж байгаа хүмүүс танд уудам тал нутгийн намрын улирлын мэндийг хүргэж өөрийнхөөрөө бай талын салхи шиг хүчтэй, тал нутаг шигээ тэнүүн байж ажил хөдөлмөртөө амжилт гаргахыг хүсэн ерөөе дөө