Та уулын оройд гацуур болж чадахгүй бол
Хөндийд нь бургас бол, гэхдээ
Голын хөндийн хамгийн том бургас нь чи байх
ёстой....
Энэ амьдралыг далай гэж үзвэл
Бид бүгд ахмад болж чадахгүй учир
Бидний ихэнх нь далайчин болох болно
Энд хүн бүрт нэг юм бий
Энэ бол том жижиг ажлууд
Хийх ажил маань бидэнд хамгийн ойр дөхөж
санагдсан нь юм
Зам болж чадахгүй бол жим бол
Нар
болж чадахгүй бол од бол
Хожих юм уу хожигдоход их бага нь хамаагүй
Чи юу болж чадаж байна
Түүнийхээ хамгийн сайн нь болох ёстой...