Haranga -Haitan tsetseg (+playlist) Хуурай газрын хөрсөнд нь ээ хө Хөсрийн өвс ч ургахгүй шүү дээ Угаас унэнч сэтгэлгүй боловоос Учирсныгаа зовоох л байлгүйдээ Хөлдүү голын мөсөн дороос нь хө Хайтан цэцэг соёолохгүй шүү дээ Өчүүхэн жаахан ч маргалдах боловоос Үр хүүхэд минь жаргахгүй л байлгүйдээ Дх: Бурхны ивээлээр нийлсэн болхоороо Болих салахыг бодоод ч яахав ээ хө Цэнхэр яргуй цэцгүүд нь ээ хө Цагийн аясаар гандацгаана шүү дээ Ханилсан бидэн мөнх насгүй болохоор Хорвоо уяхан ч хагацаах л байлгүй дээ
No comments:
Post a Comment